БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Наймдугаар бүлэг
ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ
Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх
/Энэ гарчгийг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/
138. Тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор найдвартай холбож чирэхээс гадна цоройлгон ачих байдлаар чирч болно. Хэрэв чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл, чирч яваа тээврийн хэрэгслийн дугуйн мөр дагахаар холбогдоогүй бол чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно. Чирэх үед хөдөлгөөний хурд цагт 40 км-ээс илүүгүй байна.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
139. Хатуу холбооны урт нь 4 метрээс илүүгүй байна. Хатуу холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн жолооны механизм, ар талын гэрлүүд бүрэн ажиллагаатай байвал зохино.
140. Зөөлөн холбооны урт нь 4-6 метр байх бөгөөд нэг метр тутамд улаан дарцагтай байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгсэл, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.
141. Үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хатуу холбоогоор чирсэн бол чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл арын гэрлээ, зөөлөн холбоогоор чирсэн бол урд болон арын гэрлээ асааж явна.
УАТХШБ албаны зөвшөөрөлтэйгээр хоёр механикжсан тээврийн хэрэгслийг хатуу холбоогоор буюу цоройлгон ачих байдлаар чирч болно.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
142. Тээврийн хэрэгслийг чирэх үед чирэгдэж яваа буюу чирч яваа автобус, троллейбус дотор, ачааны автомашины тэвшин дээр, чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бүхээг дотор хүн тээвэрлэхийг хориглоно.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
143. Чирэхийг хориглох тохиолдол:
а) чиргүүлтэй тээврийн хэрэгслээр;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
б) нийт урт нь 24 метрээс илүү бол;
в) хоёр буюу түүнээс дээш механикжсан тээврийн хэрэгслийг нэг зэрэг;
г) хоёр дугуйтай мотоцикл, мопед, унадаг дугуйгаар;
д) хоёр дугуйтай мотоцикл, мопед, унадаг дугуйг;
з) тоормосны механизм нь гэмтэлтэй тээврийн хэрэгслээр, мөн чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бүх жин нь чирч яваа тээврийн хэрэгслийн бүх жингийн хагасаас илүү бол;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
ж) халтиргаатай замд зөөлөн холбоогоор;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/