БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Арван нэгдүгээр бүлэг
ЕРДИЙН ХӨСӨГ ХӨТЛӨГЧ, МАЛ ТУУГЧДАД ТАВИХ НЭМЭГДЭЛ ШААРДЛАГА
163. Хараа, сонсгол сайтай, замын хөдөлгөөний дүрмийн зохих мэдлэгтэй 14-өөс дээш насны хүн ердийн хөсгөөр замын хөдөлгөөнд оролцох (морь, тэмээ гэх мэт унаа унаж яваа хүн ердийн хөсөг хөтлөгчид хамаарна)-ыг зөвшөөрнө.
Ердийн хөсөг нь цэвэр, үзэмжтэй, тоног татлага нь бат бөх байхаас гадна харанхуй үед суурин газарт урд болон ард нь гэрэл ойлгогчтой байна.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
164. Ердийн хөсөг хөтлөгч нь зорчих хэсгийн баруун гар талын захаас нэг метрээс илүүгүй зайд нэг эгнээгээр явна.
Ердийн хөсөг болон чарган дээр зүүн гар тал руу хөлөө унжуулж суухыг хориглоно.
Ердийн хөсөг хөтлөгч нь үзэгдэх орчин хязгаарлагдсан уулзварт орохдоо хөсгөө хөтөлж явна.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
165. Суурин газар, тэдгээрийн ойролцоо байгаа засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглох бөгөөд малыг засмал зам хөндлөн гаргах, гүүрээр гаргахдаа хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүйгээр хэсэгчлэн гаргана.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
166. Ердийн хөсөг хөтлөгч, мал туугчдад хориглох нь:
а) согтуу байх;
б) зам дээр ердийн хөсөг буюу малаа эзэнгүй орхих;
в) засмал замаар мопед, мотоцикл, автомашин, трактор, өөрөө явдаг машин механизмээр мал туух, хариулах;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/