БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Арван тавдугаар бүлэг
УАТХШБ АЛБАТАЙ ТОХИРОЛЦОН ЗӨВШӨӨРӨЛЦӨХ АСУУДАЛ
183. Дор дурдсан асуудлыг УАТХШБ албатай заавал тохиролцож зөвшөөрөл авна. Үүнд:
а) зам, гүүр, талбай, цэцэрлэг, барилга байгууламжийг барих, өргөтгөх, засварлахад замын хөдөлгөөнд саад бэрхшээл учруулах бол;
б) зам дээр хөдөлгөөнд саад болох ажил хийх, гэрэл тавих, мод тарих, зүлэгжүүлэх;
в) шинээр замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл тавих, тэмдэглэл хийх, хөдөлгөөний чиг урсгалыг өөрчлөх;
г) төмөр замын гарам байгуулах, засварлах, өөрчлөх;
д) нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн маршрут, буудлыг шинээр тогтоох буюу өөрчлөх;
е) замын хэсэг, явган хүний замд буюу түүний дэргэд зөөврийн худалдаа, мухлаг нээх, үзвэр, үзэсгэлэнгийн зүйл байрлуулах;
ж) тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио, анивчдаг гэрэл тавих, бичлэг хийх;
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
з) замаар биеийн тамирын төрөл бүрийн бэлтгэл, уралдаан тэмцээн явуулах.