Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Анхааруулах тэмдэг

25. Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон жолооч түүнд зохицсон арга хэмжээ авахыг урьдчилан анхааруулна.

Анхааруулах тэмдэг нь гурвалжин хэлбэртэй, улаан хүрээтэй байна.

1.1. «Төмөр замын хаалтгүй гарам»

1.2. «Төмөр замын хаалттай гарам»

1.3. «Адил замын уулзвар»

1.4. а, б, в «Туслах зам нийлнэ»

1.4. б. Туслах зам баруун гар талаас нийлнэ. 1.4. в Туслах зам зүүн гар талаас нийлнэ.

1.5. «Зам тавьж өгнө»

1.6. «Гэрэл дохионы зохицуулга»

1.7. а, б «Огцом эргэлт» Эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдсан замын тахир хэсэгт эргэх чиг ойртож байгааг анхааруулна.

1.8. а, б «Тахир зам» Огцом тахирласан замын хэсгүүд

1.9. «Эгц уруу»

1.10 «Огцом өгсүүр»

1.11. «Тэгш биш зам»

1.12. «Халтиргаатай зам»

1.13. а, б, в «Зам нарийсна»

1.13. а «Зам хоёр талаасаа нарийсна»

1.13. б «Баруун гар талаасаа нарийсна»

1.13. в «Зүүн гар талаасаа нарийсна»

1.14. «Сөрөг хөдөлгөөн» Сөрөг хөдөлгөөнтэй зам (зорчих хэсэг)-д шилжихийг анхааруулна.

1.15. «Явган хүний гарц»

1.16. «Хүүхэд» Зорчих хэсэг дээр хүүхэд гэнэт гарч ирж болзошгүй хэсэг (сургууль, цэцэрлэгийн орчим гэх мэт) ойртож байгааг анхааруулна.

1.17. «Засварын ажил» Хүмүүс зорчих хэсэг дээр ажил хийж байгааг анхааруулна.

1.18. а «Мал тууж гарах газар»

1.18. б «Ан амьтан» Мал, ан амьтан гарч ирж болзошгүй замын хэсэг.

1.19. «Чулууны нурангитай» Шороо, чулуу нурж болзошгүй газар.

1.20. «Бусад аюултай газар» Энэ дүрэмд заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий замын хэсэг.

1.21. «Тойрох хөдөлгөөнтэй замд нийлнэ».

1.22. «Хайрга үсэрнэ» Тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга, чулуу үсэрч болзошгүй замын хэсэг.

1.23. «Онгоц доогуур ниснэ»

1.24. а, б, в «Эргэх чиг» Үзэгдэлт хязгаарлагдсан чиглэл болон замын огцом эргэх хэсгийг анхааруулна.

1.25. «Унадаг дугуйн зам нийлнэ»

26. 1.5 тэмдгийг уулзварын шууд өмнө, 1.24. а, б, в тэмдгийг аюул бүхий газар дээр тавина. Бусад анхааруулах тэмдгийг хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторх замд 50-100 метр, суурин газрын гаднах замд 150-300 метрийн зайд тавина.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»