Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Заах тэмдэг

30. Заах тэмдэг нь хөдөлгөөнд оролцогчид болон тээврийн хэрэгслийн төрөл, тэдгээрийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн чигийг заана. Заах тэмдэг дугуй хэлбэртэй цэнхэр дэвсгэртэй байна.

3.1 а, б, в, г, д, е «Хөдөлгөөний зөвшөөрсөн чиг» Зөвхөн тэмдэгт заасан чигт явна.

3.1 в, д, е тэмдэг буцаж эргэхийг зөвшөөрнө.

3.2. а, б «Саадыг тойрч гарах чиг» Сум заасан чигээр саадыг тойрч гарна.

3.3. «Тойрох хөдөлгөөн» Зөвхөн тэмдэгт заасан чигээр тойрч гарна.

3.4. «Суудлын автомашин явна» Суудлын автомашин, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, мотоцикл, мопед мөн бүх жин нь 3,5 тонноос бага ачааны автомашии явахыг зөвшөөрнө.

3.5. «Унадаг дугуй явна» Зөвхөн унадаг дугуйгаар явна. Явган хүний зам байхгүй бол явган зорчигч явахыг зөвшөөрнө.

3.6. «Явган хүний зам» Зөвхөн явган хүн явахыг зөвшөөрнө.

31. Заах тэмдгийг зохих хязгаарлалт тогтоох уулзвар, замын хэсгийн шууд өмнө тавина.

32. 3.1. а, б, в, г, д, е тэмдгийг уулзварын өмнө тавьсан байвал зөвхөн тэр уулзвартаа хамаарна.

3.1. а тэмдгийг уулзварын цаана тавьсан байвал дараагийн уулзвар хүртэл хүчинтэй байна. Харин гарцаар баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө.

3.2. а, б тэмдгийг саадын өмнө тавьсан байвал зөвхөн тэр орчиндоо хамаарна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»