Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Мэдээлэх тэмдэг

33. Мэдээлэх тэмдэг нь замын нөхцөл байдлын онцлог, замд тохиолдох объектын байрлалыг харуулна. Мэдээлэх тэмдэг нь дөрвөлжин хэлбэртэй цэнхэр дэвсгэртэй, 4.1, 4.2, 4.31. а, б, в тэмдэг шар дэвсгэртэй байна.

4.1. «Гол зам» Зохицуулдаггүй уулзварт энэ тэмдэг тавьсан замаар яваа тээврийн хэрэгсэл уулзварыг түрүүлж нэвтрэх эрхтэй байна.

Тайлбар: 4.1 тэмдэг тавьсан замд түүний хүчинтэй хүрээнд байгаа туслах чанарын бүх замд 1.5 буюу 2.15 тэмдгийг тавина.

4.2. «Гол замын төгсгөл»

4.3. «Суурин газрын эхлэл»

4.4. «Суурин газрын төгсгөл» 4.3 тэмдгээр тэмдэглэсэн суурин газрын дэвсгэр нутгаас гарч байгааг мэдээлнэ.

4.5. «Сөрөг хөдөлгөөнд илүү эрхтэй» Замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтрэх эрхтэй байна.

Тайлбар: 4.5 тэмдэг тавьсан байвал эсрэг талд нарийссан хэсгийн өмнө 2.24 тэмдгийг тавина.

4.6. а, б, в, г «Эгнээгээр явах хөдөлгөөний чиг» Тухайн эгнээгээр явах хөдөлгөөний чигийг мэдээлнэ.

4.7. а, б, в «Нэг чигийн хөдөлгөөн» Нэг чигийн хөдөлгөөнтэй бол уул уулзварын цаад талд 4.7. а тэмдгийг, уулзварт нийлсэн зам зүүн гар тийшээ нэг чигийн хөдөлгөөнтэй бол уулзварын өмнө 4.7. б тэмдгийг, баруун гар тийшээ нэг чигийн хөдөлгөөнтэй бол 4.7. в тэмдгийг тавина.

4.8. «Нэг чигийн хөдөлгөөний төгсгөл» 4.7. а тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг мэдээлнэ.

4.9. «Буцаж эргэх газар»

4.10. «Явган хүний гарц» Зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарахыг зөвшөөрсөн газрыг мэдээлнэ. Явган хүний гарцын хэлбэрийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно.

4.11. а, б, в «Чигийн урьдчилсан заалт» Тэмдэгт заасан суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг урьдчилан мэдээлнэ. Уул тэмдэг дээр чиглэлийн дугаар, хөдөлгөөний онцлогийг харуулсан тэмдэглэл хийхийн дээр суурин газар болон объект хүртэлх зайг километрээр зааж болно. Тэмдэгт заасан объект суурин газрын дотор байвал 4.11 а, б, в тэмдэг цагаан дэвсгэртэй, гадна байвал цэнхэр дэвсгэртэй байна.

4.12. «Чигийн заалт» Объект хүрэх чиг болон зайг километрээр заана.

4.13. «Зайн заалт» Тухайн объект хүртэлх зайг километрээр заах бөгөөд хамгийн алслагдсан объектын нэрийг дээд талд нь бичнэ.

4.14. «Объектын нэр» Гол мөрөн, нуур, түүхийн дурсгалт газар зэрэг (суурин газраас бусад) объектын нэр.

4.15. «Километрийн заалт» Тухайн замын эхнээс тэмдэг хүртэлх зайг километрээр заана. Уг тэмдгийг километр бүрийн төгсгөлд тавина.

4.16. «Чиглэлийн дугаар»

4.17. «Шатахуун түгээгүүр»

4.18. «Техникийн үйлчилгээний газар»

4.19. «Хүн эмнэлэг»

4.20. «Телефон» Нийтийн үйлчилгээний телефон утасны байршлыг мэдээлнэ.

4.21. «Хоолны газар» Нийтийн үйлчилгээний хоолны газрын байрлалыг мэдээлнэ.

4.22. «Зочид буудал»

4.23. «Жуулчны байр»

4.24. «Хот айл»

4.25. «Худаг ус»

4.26. «Автобус, троллейбусны зогсоол» Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн буудал.

4.27. «Таксийн зогсоол» Суудлын болон ахуй үйлчилгээний таксийн зогсоолын байршлыг мэдээлнэ.

4.28. «ЗЦ харуул» ЗЦ албаны харуул.

4.29. «Зогсох байр»

4.30. а, б, в «Ачааны автомашины хөдөлгөөний чиг» Уулзварт ачааны автомашин, трактор, өөрөө явдаг машин, механизм хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд тохиромжтой чигийг мэдээлнэ.

4.31. а, б, в «Тойрч гарах бүдүүвч» Хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсэг, түүнийг тойрч гарах чиглэлийг мэдээлнэ.

4.32. «Тохиромжтой хурд» Замын тухайн хэсэгт явах хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг заах бөгөөд үйлчлэх хүрээ нь дараагийн уулзвар, гарц хүртэл байна.

34. 4.1 буюу 4.3 тэмдгийг гол зам буюу суурин газрын эхлэл, 4.2 ба 4.4 тэмдгийг тэдгээрийн төгсгөлд тавина.

4.6. а, 4.30. а, б, в тэмдгийг уулзвар, гарцын өмнө байр эзлэх боломж бүхий газарт 4.6. б, в, г тэмдгийг уулзварын цаана тавина.

4.11 тэмдгийг суурин газрын гаднах замд уулзвараас 300 метр, суурин газрын доторх замд уулзвараас 50 метрийн зайд тавина.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»