Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Нэмэлт тэмдэг

35. Нэмэлт тэмдгийг бусад тэмдэгтэй хамт тавьж тэдгээрийн утгыг тодруулна.

5.1. «Үйлчлэх хүрээ» 2.18-2.23 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг, 1.7, 1.12, 1.16-1.20, 1.22, 1.23 тэмдгүүдээр анхааруулсан бол тэмдгээс цааш аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг заана.

5.2. а, б, в «Объект хүртэлх зай»

5.2. а тэмдгээс аюул бүхий хэсэг, эсвэл хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэсэг юм уу тэмдэгт заасан объект хүртэлх зайг заана. Объект замын дагуу байх тохиолдолд энэ тэмдгийг тавина.

5.2. б тэмдгийг объект замаас зайдуу байх тохиолдолд тавина.

5.2. в тэмдэг нь суурин газрын гаднах замд 2.15 тэмдгийг уулзварын шууд өмнө тавьсан үед 1.5 тэмдгээс уулзвар хүртэлх зайг заана.

5.3. а, б, в, г, д, е «Үйлчлэх чиг» Хориглох буюу заах тэмдгийн хүчинтэй байх чигийг заана.

5.3. а баруун гар тийш, 5.3. б зүүн гар тийш, 5.3. в баруун буюу зүүн гар тийш, 5.3. г, д, е тэмдэг нь 2.22, 2.23 тэмдгийн хүчинтэй чигийг заана.

5.4. «Адил замын уулзварын хэлбэр» 1.3 тэмдгийн хамт тавина.

5.5. «Тойрч гарах чиг» Хөдөлгөөн түр хаагдсан замын хэсгийг тойрч гарах чигийг заана.

5.6. «Үйлчлэх хугацаа» Тэмдгийн хүчинтэй байх хугацааг гаригаар юм уу цагаар заана.

5.7. а, б, в, г, д, е, ё «Тээврийн хэрэгслийн төрөл» Тухайн тэмдэг ямар төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана.

5.8. а, б, в «Төмөр замын гарамд ойртоно» Төмөр замын гарам ойртож байгааг (анхааруулна) мэдээлнэ.

5.9. а, б «Галт тэрэгнээс болгоомжил»

5.9. а тэмдэг нь нэг төмөр замтай, 5.9. б хоёр буюу түүнээс олон төмөр замыг зам хөндлөн огтолсон хаалтгүй гарам ойртож байгааг анхааруулна.

5.10 «Гол замын чиг» Уулзвар дээр гол замын чигийг заана. 1.5, 2.15, 4.1 тэмдэгтэй хамт тавина.

5.11, 5.12 «Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр» Суудлын автомашин, мотоциклийг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний замын хашлагыг унуулж зогсоох газар.

5.13. «Хөдөлгүүрийг унтрааж зогсоох» 4.29 тэмдэгтэй хамт тавих бөгөөд зогсоолд хөдөлгүүрийг унтрааж зогсооно.

5.14. «Хараагүй хүн» Хараагүй хүн зам хөндлөн гарах гарц, газрыг анхааруулах бөгөөд 1.15, 4.10 тэмдэгтэй хамт тавина.

5.15. «Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа» 4.29 тэмдэг тавьсан зогсоолд удаан зогсохыг зөвшөөрөх хугацааны дээд хэмжээг заана.

5.16. «Бүх жингийн хязгаарлал» бүх жин нь тэмдэгт заасан хэмжээнээс илүү тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд 2.3, 2.4, 2.7, 2.8 тэмдэгтэй хамт тавина.

5.17. «Тахир дутуу хүн» 4.29 тэмдэгтэй хамт тавих бөгөөд уг зогсоолд зөвхөн тахир дутуу хүнд зориулсан тээврийн хэрэгсэл зогсоно.

36. 5.8. б, 5.11, 5.12 тэмдгийг дангаар нь тавьж болно. Төмөр замаас хамгийн их алслагдсан 1.1, 1.2 тэмдгийн дор 5.8. а тэмдгийг, хамгийн ойр байрласан 1.1, 1.2 тэмдгийн дор 5.8. в тэмдгийг, тэдгээрийн хооронд ижил зайд 5.8. б тэмдгийг тус тус тавина.

37. 5.9. а, б тэмдгийг төмөр замаас 20 метрийн зайд буюу гармын дэргэд гэрэл дохио байвал түүнтэй хамт тавина.

38. Ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй, замын нөхцөл байдлыг илүү мэдэхэд нь жолоочид туслах зорилгоор бусад мэдээлэх болон нэмэлт тэмдэг хэрэглэж болно. Ийм тэмдгийг цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр хийнэ.

39. Байнгын тэмдгээс өөр утга бүхий түр тэмдэг тавьсан байвал түр тэмдгийг баримтална. Түр тэмдэг нь суурьтай (зөөврийн) байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»