Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Замын тэмдэглэл

40. Замын хөдөлгөөний журам, чиглэлийг тогтоох, байгууламжийн хэмжээг тодотгох зорилгоор зорчих хэсэг, түүний хашлага болон замын бусад байгууламж дээр хийсэн шугам, бичлэг зэрэг нь замын тэмдэглэлд хамаарна.

41. Замын тэмдэглэлийг хэвтээ буюу босоо гэж хоёр ангилах бөгөөд тэдгээрийг дангаар нь юм уу замын тэмдэг, гэрэл дохиотой хослуулан хэрэглэнэ.

Хэвтээ тэмдэглэлийг зорчих хэсэг дээр цагаан ба шар өнгөөр, босоо тэмдэглэлийг зорчих хэсгийн болон явган хүний замын хашлага, замын бусад байгууламж дээр хар, цагаан өнгөөр хослуулан зурж хийнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»