Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Хэвтээ тэмдэглэл

1.1. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, зорчих хэсгийн орохыг хориглосон газрыг хязгаарлах, тээврийн хэрэгслийн зогсоол болон зорчих хэсгийн хилийг тэмдэглэнэ.

1.2. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл зогсохыг зөвшөөрсөн газрыг тэмдэглэнэ.

1.3. Зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 2.22 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон хашлага дээр хийнэ. Хамтруулан хэрэглэсэн үед 2.22 тэмдгийн үйлчлэх хүрээг энэ тэмдэглэлээр хязгаарлах бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарна.

1.4. Зорчих хэсэг дээр эсрэг буюу нэг чигийн хөдөлгөөний урсгалыг тусгаарлаж, эгнээний хилийг заана.

1.5. Хөдөлгөөний урсгалыг дагуу буюу эсрэг чиглэлд тусгаарлахын хамт 1.1 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. (Тасалдсан шугамын нэг зураасны урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин их байна).

1.6. Уулзвар дээрх хөдөлгөөний эгнээг тэмдэглэнэ. (Тасалдсан шугамын нэг зураасны урт нь тэдгээрийн хоорондын зайтай тэнцүү байна).

1.7. Хөдөлгөөний чиглэл эсрэгээр өөрчлөгдөж болох эгнээний хилийг тэмдэглэнэ.

1.8. Хөдөлгөөний урсгалыг дагуу болон эсрэг чиглэлд тусгаарлана.

1.9. «Зогс шугам» 2.15 тэмдэг, гэрэл буюу зохицуулагчийн дохио хөдөлгөөнийг хориглосон үед тээврийн хэрэгсэл зогсох газрыг заана.

1.10. Хөндлөн замаар ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхийн тулд зогсох газрыг заана.

1.11. а, б «Гарцын шугам» Явган зорчигч замын зорчих хэсгийг хөндлөн гарах газрыг тэмдэглэнэ. Явган хүний хөдөлгөөний чигийг сумаар зааж тэмдэглэж болно.

1.12. Уулзварт тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг заана. Дангаар нь юм уу 4.6 тэмдэгтэй хамт хэрэглэж болно. Зүүн гар тийшээ эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг зөвшөөрнө.

1.13. Энэ тэмдэглэл нь 1.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. Гурвалжны орой нь хөдөлгөөний урсгалын эсрэг чиглэсэн байна.

1.14. «Зогс» бичлэг 2.15 тэмдэг тавигдсан уулзварын өмнө 1.9 тэмдэглэлтэй хамт хэрэглэнэ.

1.15. Хөдөлгөөний урсгал нийлэх буюу салах газарт үлдэх зайг тэмдэглэнэ.

1.16. «Аюулгүйн зурвас» Зам хөндлөн гарч амжаагүй явган зорчигчийн хүлээх газрыг тэмдэглэнэ.

42. Зорчих хэсэгт хөдөлгөөний нөхцөл, байдлыг баримжаалахад нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тэмдэглэл хийж болно.

43. 1.1 тэмдэглэлээр зорчих хэсгийн зах болон зогсоолын хилийг тэмдэглэснээс бусад тохиолдолд түүнийг давж гарахыг хориглоно. 1.4, 1.5 тэмдэглэлийг аль ч талаас нь давж болно. Харин дээрх тэмдэглэлүүдийн дээгүүр нь явахыг хориглоно.

44. Үргэлж, тасархай шугам зэрэгцүүлж татсан 1.8 тэмдэглэл байвал тасархай шугамтай талаас, тасархай хоёр шугам зэрэгцүүлж татсан 1.7 тэмдэглэл жолоочийн баруун гар талд байвал түүнийг давж болно.

45. 1.16 тэмдэглэлийг давах, дээгүүр нь явахыг хориглоно.

46. 1.2, 1.3 тэмдэглэлийг шар өнгөөр хийнэ.

47. Замын тухайн хэсэгт тавьсан тэмдэг, тэмдэглэл өөр утгатай байвал тэмдгийн заалтыг баримтална.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»