Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Босоо тэмдэглэл

2.1. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болох замын байгууламжийн босоо хэсэг (гүүрний тулгуур, усны хоолойн шугам гэх мэт)-ийг тэмдэглэнэ.

2.2. Гүүр, хонгил, мөн замын байгууламжийн доогуур гарах үед уг байгууламжинд шүргэж болзошгүй хэсгийг тэмдэглэнэ.

2.3. Зорчих хэсгийн тусгаарлах зурвас болон бусад хэсэгт тэмдэг тавих үед түүний суурийг тэмдэглэнэ.

2.4. Замын дагуу тавьсан шонг будаж тэмдэглэнэ.

2.5. Эргэх радиус багатай, мөн нурж болзошгүй зэрэг аюул бүхий замын хажуу гадаргууг тусгаарласан хаалтад зурж тэмдэглэнэ.

2.6. Тусгаарлах зурвас, замын саад болон аюул бүхий хэсгийн зах, хашлагыг тэмдэглэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»