Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ

 

Уулын замаар явах

124. Уулын бэрхшээлтэй замд тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөхдөө аль ганга жалгатай талд яваа тээврийн хэрэгсэлд, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

125. Уулын замд хориглох нь:

а) эгц уруу замд араа буюу авцуулах холбоог салгаж явах;

б) зөөлөн холбоо хэрэглэх юмуу, хатуу холбоогоор нэгээс илүү механикжсан тээврийн хэрэгсэл чирэх;

в) зорчих хэсэг нь мөстсөн замаар механикжсан тээврийн хэрэгсэл чирэх;

г) замын дагуу 100 метрээс ойр зайд орчин муу үзэгдэж байгаа газар зогсох.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»