Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ

 

Цуваагаар явах

126. Тээврийн хэрэгслийн цувааг томилогдсон ахлагч зохион байгуулан удирдаж явах бөгөөд хамгийн түрүүчийн болон сүүлийн тээврийн хэрэгсэл «цуваа» гэсэн тод бичлэгтэй байна. Цуваанд эзлэх дугаарыг тээврийн хэрэгсэл бүрийн урд болон ар талд нь харагдахуйцаар жигдрүүлж тавина. Цуваагаар яваа тээврийн хэрэгсэл ойрын гэрлээ асааж явна.

127. Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоох бөгөөд хөдөлгөөний хурд нь энэ дүрэмд заасан хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.

128. Цуваагаар яваа тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захаар нэг эгнээгээр явна. Ахлагчийн зөвшөөрөлгүйгээр цуваанаас гарах, гүйцэж түрүүлэхийг хориглоно. Бусад тээврийн хэрэгслийн жолооч нар суурин газарт болон хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цуваагаар яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.

129. Тэмдгээр дараалал тогтоогоогүй, бэрхшээлтэй нарийн замд цуваагаар яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөх жолооч зам тавьж өгнө.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»