Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ

 

Жолоодлогын дадлага хийх

130. Жолоодлогын дадлагыг багшийн шууд удирдлагын дор, эхлээд тусгайлан бэлтгэсэн талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа ЗЦ албанаас баталсан чиглэлийн дагуу гудамж, замд хийхийг зөвшөөрнө.

131. Жолоодлогын дадлага хийлгэх багш ЗЦ албанаас олгосон багшлах эрхийн үнэмлэхтэй байна.

132. Жолоодлогын дадлага хийж яваа тээврийн хэрэгсэл нь урд болон ар талдаа «Сургалтын» гэсэн бичлэгтэй байна. Үсгийн өндөр нь 80 мм-ээс багагүй байвал зохино.

Жолоодлогын дадлагын автомашин, механизм нь тоормос, авцуулах холбооны нэмэлт дөрөө, багшид зориулсан ар талыг харах нэмэгдэл тольтой байхаас гадна дадлага хийх үед тэвшний зүүн урд болон баруун хойд өнцөгт 25x25 см хэмжээтэй улаан дарцагтай байна.

133. Жолоодлогын дадлага хийх үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг дадлагын багш хариуцна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»