Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ

 

Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх

134. Тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор найдвартай холбож чирэхээс гадна цоройлгон ачих байдлаар чирч болно. Хэрэв чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл, чирч яваа тээврийн хэрэгслийн дугуйн мөр дагахаар холбогдоогүй бол чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно. Чирэх үед хөдөлгөөний хурд цагт 40 км-ээс илүүгүй байна.

135. Хатуу холбооны урт нь 4 метрээс илүүгүй байна. Хатуу холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн жолооны механизм, ар талын гэрлүүд бүрэн ажиллагаатай байвал зохино.

136. Зөөлөн холбооны урт нь 4-өөс 6 метр байх бөгөөд нэг метр тутамд улаан дарцагтай байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгсэл, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.

137. Харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хатуу холбоогоор чирсэн бол чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл арын гэрлээ, зөөлөн холбоогоор чирсэн бол урд болон арын гэрлээ асааж явна.

ЗЦ албаны зөвшөөрөлтэйгөөр хоёр механикжсан тээврийн хэрэгслийг хатуу холбоогоор буюу цоройлгон ачих байдлаар чирч болно.

138. Тээврийн хэрэгслийг чирэх үед чирэгдэж яваа буюу чирч яваа автобус, троллейбус, ачааны автомашины тэвшин дээр, чирэгдэж яваа автомашины бүхээгт хүн тээвэрлэхийг хориглоно.

139. Чирэхийг хориглох тохиолдол:

а) чиргүүлтэй тээврийн хэрэгслээр;

б) нийт урт нь 24 метрээс илүү бол;

в) хоёр буюу түүнээс дээш механикжсан тээврийн хэрэгслийг нэгэн зэрэг;

г) хоёр дугуйтай мотоцикл, мопед, унадаг дугуйгаар;

д) хоёр дугуйтай мотоцикл, мопед, унадаг дугуйг;

е) тоормосны механизм нь гэмтэлтэй тээврийн хэрэгслээр;

ж) халтиргаатай замд зөөлөн холбоогоор;

з) чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийн бодит жингээс илүү бол.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»