Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

УНАДАГ ДУГУЙГААР ЗОРЧИГЧДОД ТАВИХ НЭМЭГДЭЛ ШААРДЛАГА

 

140. Унадаг дугуйн хонх нь ажиллагаатай, тоормос нь бүрэн, ар тал, хоёр хажуу талдаа улаан буюу шар өнгийн гэрэл ойлгуур байхын дээр харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хөдөлгөөнд оролцохдоо урд болон арын гэрлээ асааж явна.

141. Суурин газрын доторх замд унадаг дугуйг 14, хөдөлгүүртэй дугуйг 16-гаас дээш насны хүн жолоодож болно.

142. Унадаг дугуйгаар замын зорчих хэсгийн баруун гар талын захаас 1 метрээс холгүй зайд хоёроос илүүгүй эгнээгээр явахыг зөвшөөрнө. Гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахдаа зүүн гар тийшээ эргэх дохио өгч анхааралтай явж эгнээнээсээ түр гарахыг зөвшөөрнө.

143. Унадаг дугуйн гарыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах буюу унадаг дугуй дээр зогсож явах, тээврийн хэрэгсэлд чирэгдэхийг хориглоно.

144. Дугуйгаар тээвэрлэхийг хориглох нь:

а) ачаатай өндөр нь (газраас) 1,5 метрээс илүү байх;

б) ачааны урт нь унадаг дугуйн уртаас 0,5 метрээс илүү байх;

в) ачааны өргөн нь дугуйн гарнаас 0,5 метрээс илүү байх;

г) хүн сундалж явах.

145. Унадаг дугуйндаа тусгай гишгүүр, суудал бэхэлгээ хийж сургуулийн өмнөх насны нэг хүүхдийг тээвэрлэхийг зөвшөөрнө. Унадаг дугуйгаар зорчигч нь уулзвараар зүүн гар тийшээ буюу буцаж эргэхийг хориглох бөгөөд эргэж явах шаардлагатай бол дугуйнаасаа бууж, хөтлөн явган зорчигчийн журмаар явна. Баруун гар тийшээ эргэх буюу шулуун явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж дугуйнаасаа буулгүй явахыг зөвшөөрнө.

146. Унадаг дугуйгаар зорчигчдод тавих шаардлага хөдөлгүүртэй дугуйгаар зорчигчдод нэгэн адил хамаарна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»