Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

АРАВДУГААР БҮЛЭГ

ХҮН БУЮУ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ

 

Ачаа тээвэрлэлт

154. Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж, бэхэлсэн байна. Үүнд:

а) хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүй, унаж чирэгдэхгүй байх;

б) жолоочийн харах орчныг хязгаарлахгүй байх;

в) тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх;

г) зогсох буюу эргэх дохионы гэрэл, улсын дугаар, таних тэмдэг, гараар өгөх дохио зэргийг халхлахгүй байх.

Дуу чимээ гаргах ачааг суурин газарт шөнийн 23 цагаас өглөөний 07 цаг хүртэл ачих, буулгахыг хориглоно.

155. Тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй өндөр нь 4 м, өргөн нь 2,5 м, ачаа нь тээврийн хэрэгслийн арын хашлагаас хойш 2 м, нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн нийт урт нь 20 м, хоёр буюу түүнээс дээш чиргүүлтэй, мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед ерөнхий урт нь 24 м-ээс илүү бол хөдөлгөөнд оролцохдоо ЗЦ албанаас зөвшөөрөл авна.

156. Тээврийн хэрэгслийн тэвшнээс уртаараа 1 м, өргөнөөрөө 0,4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ энэ дүрмийн 173 дугаар зүйлийг баримтална.

157. Тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, амархан шатах болон бусад аюултай ачаа мөн тэдгээрийн ариутгаагүй сав боодлыг тусгай зааврын дагуу тээвэрлэнэ.

Тайлбар: Аюултай ачааг тээвэрлэхдээ цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авна.

158. Суудлын автомашин, мотоцикл, мопедээр урт, өргөнөөрөө хааш хаашаа 0,5 м-ээс илүү гарсан зүйл тээвэрлэхийг хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»