Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ЕРДИЙН ХӨСӨГ, МАЛ ТУУГЧДАД ТАВИХ НЭМЭГДЭЛ ШААРДЛАГА

 

159. Хараа, сонсгол сайтай, замын хөдөлгөөний дүрмийн зохих мэдлэгтэй 14-өөс дээш насны хүн ердийн хөсгөөр замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.

Ердийн хөсөг нь цэвэр үзэмжтэй, тоног татлага нь бат бөх байхаас гадна харанхуй үед суурин газарт урд болон ард нь гэрэл ойлгууртай байвал зохино.

160. Ердийн хөсөг нь зорчих хэсгийн баруун гар талын захаас нэг метрээс илүүгүй зайд нэг эгнээгээр явна.

161. Суурин газар болон тэдгээрийн ойролцоо байгаа засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглох бөгөөд малыг засмал зам хөндлөн гаргах, гүүрээр гаргахдаа хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүйгээр хэсэгчлэн гаргана.

162. Ердийн хөсөг хөтлөгч, мал туугчдад хориглох нь:

а) согтуу байх;

б) зам дээр хөсөг буюу малаа эзэнгүй орхих.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»