Mongolian Traffic Research Institute

Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын

даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлав.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 88 тоот тушаалаар

оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ

ЗЦ АЛБАТАЙ ТОХИРОЛЦОН ЗӨВШӨӨРӨЛЦӨХ АСУУДАЛ

 

179. Дор дурдсан асуудлыг ЗЦ албатай тохиролцож зөвшөөрөл авна. Үүнд:

а) зам гүүр, талбай, цэцэрлэг, барилга байгууламж барих, өргөтгөх засварлахад замын хөдөлгөөнд саад бэрхшээл учруулах бол;

б) хөдөлгөөнд саад болох ажил хийх, гэрэл тавих, мод тарих, зүлэгжүүлэх, зурагт самбар, үзүүлэн чимэглэлийн зүйл байрлуулах;

в) шинээр замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл тавих тэмдэглэл хийх, хөдөлгөөний чиг, урсгалыг өөрчлөх;

г) төмөр замын гарам байгуулах, засварлах, өөрчлөх;

д) нийтийн болон тусгай үйлчилгээний тээврийн хэрэгслийн чиглэл, буудлыг шинээр тогтоох буюу өөрчлөх;

е) замын хэсэг, явган хүний замд зөөврийн худалдаа, мухлаг нээх, үзвэр үзэсгэлэнгийн зүйл байрлуулах;

ж) тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио, анивчдаг гэрэл тавих, бичлэг хийх;

з) замаар биеийн тамирын төрөл бүрийн бэлтгэл уралдаан тэмцээн явуулах.

 

««..Өмнөх хуудас