Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ХОЁР. Хөдөлгөөнд оролцогчдын үүрэг

 

2. Явган зорчигчийн үүрэг

15. Явган зорчигч явган хүний замаар /зориулсан зам байхгүй бол замын хажуугийн шороон хэсгээр/ явна. Ийм зам байхгүй буюу явах боломжгүй тохиолдолд тэрэг түрсэн, чарга чирсэн эсвэл овор ихтэй ачаа барьж яваа хүмүүс хөдөлгөөний чигийн эсрэг зорчих хэсгийн зүүн гар талын захаар нэг эгнээгээр цувж явна.

Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдээ хөтөлж явна.

16. Гудамж замд жагсаалаар яваа хүмүүс нэг эгнээнд 4-өөс илүүгүйгээр хөдөлгөөний чигийн дагуу зорчих хэсгийн баруун гар талаар явна. Жагсаалыг урд болон ар талд өдрийн цагт улаан дарцаг, харанхуй буюу орчин муу үзэгдэх үед урд нь цагаан, ард нь улаан гэрэл дохио буюу гэрэл ойлгуур барьсан хүн хамгаалж явна.

17. Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол замын зүүн гар талын шороон хэсгээр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж явуулах бөгөөд урд болон ард нь насанд хүрсэн хүн харгалзаж явна.

18. Явган зорчигч нь гарцын шугам буюу 5.15, 5.16 тэмдэгтэй газраар зам хөндлөн гарна. Хэрэв тэмдэг, тэмдэглэл байхгүй бол замын дагуу хоёр талдаа сайн харагдах хэсгээр эгц хөндлөн гарна.

19. Зогсож байгаа тээврийн хэрэгслийн зөвхөн ар талаар тойрч, анхааралтай гарвал зохино.

20. Хөдөлгөөнийг нь зохицуулдаг замыг явган зорчигч хөндлөн гарахдаа зөвхөн ногоон гэрэл дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно. Зам хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл аюулгүйн зурвас дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээх ба хэрэв аюулгүйн зурвас байхгүй бол шууд нэвтрэн гарна.

21. Явган зорчигч нь явган хүний гарцтай ба гарамтай замын гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ замын зорчих хэсгээр явах, мөн түүнчлэн зам дээр тоглохыг хориглоно.

/Энэ зүйлд Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»