Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ХОЁР. Хөдөлгөөнд оролцогчдын үүрэг

 

3. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг

22. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулсан талбай дээр, ийм талбайгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд хүлээнэ.

23. Тээврийн хэрэгслийн бүхээгийн гишгүүр болон хүн суухад зориулаагүй хэсэг, мөн ачааны автомашины тэвшнээс дээш гарсан ачаан дээр суух, ачааны автомашины тэвшин дээр зогсох, цонхоор биеэ болон бусад зүйл гаргах, тээврийн хэрэгслээс зүүгдэх, хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулахыг хориглоно.

24. Тээврийн хэрэгслийн хаалгыг хаахад саад хийх буюу дур мэдэн нээх мөн явдал дунд хаалгаа нээхийг жолоочоос шаардахыг хориглоно. Зорчигч, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа явган хүний зам тал руу эсвэл ар тал руу бууж тэр талаас сууна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»