Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам

 

13. Хорооллын доторхи хөдөлгөөн

101. Орон сууцны болон гэр хорооллын дундах замаар явган зорчигч давуу эрхтэй зорчино. Харин явган зорчигч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно.

102. Хорооллын доторхи замын тэмдэг, тэмдэглэлээр тусгайлан зааснаас бусад зам, талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явах, жолоодлогын дадлага явуулах, тээврийн хэрэгслийг асаалттай болон орон сууцны хороололд 3,5 тн-оос их бүх жинтэй тээврийн хэрэгслийг удаанаар зогсоохыг хориглоно.

103. Орон сууцны болон гэр хорооллын доторхи замаас гарч замд орохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»