Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан
нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)
ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам
14. Тууш замын хөдөлгөөн
104. Тууш замд хориглох зүйл:
а/ явган хүн, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизм мөн түүнчлэн техникийн дээд хурд нь 40 км/цагаас хэтрэхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;
/Энэ заалтад Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/
б/ бүх жин нь 3,5 тн-оос их ачааны автомашин гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын нэг дэх эгнээнээс бусад аль ч эгнээгээр явах;
в/ буцаж эргэх болон ухрах хөдөлгөөн хийх;
г/ жолоодлогын дадлага явуулах.
105. Тууш замын хөдөлгөөнд жолооч зайлшгүй зогсолт хийх үед энэ дүрмийн анхааруулах дохио өгөх журмыг баримтлан зорчих хэсгийг чөлөөлж зогсох арга хэмжээг авна.