Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ТАВ. Хөдөлгөөний онцлог нөхцөл

 

1. Уулын замаар явах

106. Уулын бэрхшээлтэй замд тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөхдөө аль ганга жалгатай талд яваа тээврийн хэрэгсэлд, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

107. Уулын замд хориглох зүйл:

а/ эгц уруу замд араа буюу авцуулах холбоог салгаж явах;

б/ зөөлөн холбоо хэрэглэх буюу хатуу холбоогоор нэгээс илүү механикжсан тээврийн хэрэгслийг чирэх;

в/ зорчих хэсэг нь мөстсөн замаар механикжсан тээврийн хэрэгслийг чирэх;

г/ замын дагуу 100 метрээс ойр зайд орчин муу үзэгдэж байгаа газар зогсох.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»