Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ТАВ. Хөдөлгөөний онцлог нөхцөл

 

2. Цуваагаар явах

108. Тээврийн хэрэгслийн цувааг томилогдсон ахлагч зохион байгуулан удирдаж явах бөгөөд хамгийн түрүүчийн болон сүүлийн тээврийн хэрэгсэл “цуваа” гэсэн тод бичлэгтэй байна. Цуваанд эзлэх дугаарыг тээврийн хэрэгсэл бүр урд болон ар талд нь харагдахуйцаар жигдрүүлж тавина. Цуваагаар яваа тээврийн хэрэгсэл ойрын гэрлээ асааж явна.

109. Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоох бөгөөд хөдөлгөөний хурд нь энэ дүрэмд заасан хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.

110. Цуваагаар яваа тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захаар нэг эгнээгээр явна. Ахлагчийн зөвшөөрөлгүйгээр цуваанаас гарах, гүйцэж түрүүлэхийг хориглоно. Бусад тээврийн хэрэгслийн жолооч нар суурин газарт болон хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цуваагаар яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.

111. Тэмдгээр дараалал тогтоогоогүй, бэрхшээлтэй нарийн замд цуваагаар яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөх жолооч зам тавьж өгнө.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»