Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ТАВ. Хөдөлгөөний онцлог нөхцөл

 

3. Жолоодлогын дадлага хийх

112. Жолоодлогын дадлагыг багшийн шууд удирдлагын дор, эхлээд тусгайлан бэлтгэсэн талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа Замын цагдаагийн албанаас зөвшөөрсөн хугацаа, чиглэлийн дагуу хийж болно.

113. Жолоодлогын дадлага хийлгэх багш Замын цагдаагийн албанаас олгосон багшлах эрхийн үнэмлэхтэй байна.

114. Жолоодлогын дадлага хийх тээврийн хэрэгсэл нь урд болон хойд талдаа цагаан дэвсгэр дээр цэнхэр өнгөөр “Сургалтын” гэж бичсэн таних тэмдэгтэй байна. Үсгийн өндөр нь 80 мм-ээс багагүй байвал зохино.

Жолоодлогын дадлагын автомашин, механизм нь тоормос, авцуулах холбооны нэмэлт дөрөө, багшид зориулсан ар талыг харах нэмэгдэл тольтой байхаас гадна дадлага хийх үед тэвшний зүүн урд болон баруун хойд өнцөгт 250 х 250 мм хэмжээтэй улаан дарцагтай байна.

115. Жолоодлогын дадлага хийх үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг дадлагын багш хариуцна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»