Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ТАВ. Хөдөлгөөний онцлог нөхцөл

 

4. Тээврийн хэрэгслийг чирэх

116. Тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор найдвартай холбож чирэхээс гадна цоройлгон ачих байдлаар чирч болно. Хэрэв чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл, чирж яваа тээврийн хэрэгслийн дугуйн мөр дагахаар холбогдоогүй бол чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно.

117. Хатуу холбооны урт нь 4 метрээс илүүгүй байна. Хатуу холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн жолооны механизм, ар талын гэрлүүд бүрэн ажиллагаатай байвал зохино.

118. Зөөлөн холбооны урт нь 4-өөс 6 метр байх бөгөөд нэг метр тутамд улаан дарцагтай байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгсэл, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино.

119. Харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хатуу холбоогоор чирсэн бол чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл арын гэрлээ, зөөлөн холбоогоор чирсэн бол урд болон арын гэрлээ асааж явна.

Замын цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр хоёр механикжсан тээврийн хэрэгслийг хатуу холбоогоор буюу цоройлгон ачих байдлаар чирч болно.

120. Тээврийн хэрэгслийг чирэх үед чирэгдэж яваа буюу чирч яваа автобус, троллейбус, ачааны автомашины тэвшин дээр, чирэгдэж яваа автомашины бүхээгт хүн тээвэрлэхийг хориглоно.

121. Тээврийн хэрэгслийг чирэхийг хориглох тохиолдол:

а/ чиргүүлтэй тээврийн хэрэгслээр;

б/ нийт урт нь 24 метрээс илүү бол;

в/ хоёр буюу түүнээс дээш механикжсан тээврийн хэрэгслийг нэгэн зэрэг;

г/ хоёр дугуйтай мотоцикл, мопед, унадаг дугуйгаар;

д/ хоёр дугуйтай мотоцикл, мопед, унадаг дугуйг;

е/ тоормосны механизм нь гэмтэлтэй тээврийн хэрэгслээр;

ж/ хальтиргаатай замд зөөлөн холбоогоор;

з/ чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийн бодит жингээс илүү бол.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»