Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан
нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)
ТАВ. Хөдөлгөөний онцлог нөхцөл
5. Унадаг дугуйгаар зорчих
122. Унадаг дугуйн хонх нь ажиллагаатай, тоормос нь бүрэн, ар тал, хоёр хажуу талдаа улаан буюу шар өнгийн гэрэл ойлгогчтой байхын дээр харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хөдөлгөөнд оролцохдоо урд болон арын гэрлээ асааж явна.
123. Унадаг дугуйг 14, хөдөлгүүртэй дугуйг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.
/Энэ зүйлийг Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
124. Унадаг дугуйгаар замын зорчих хэсгийн баруун гар талын захыг шахаж хоёроос илүүгүй эгнээгээр явж болно.
125. Унадаг дугуйн гарыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах буюу унадаг дугуй дээр зогсож явах, тээврийн хэрэгсэлд чирэгдэхийг хориглоно.
126. Дугуйгаар тээвэрлэхийг хориглох зүйл:
а/ ачаатай өндөр нь /газраас/ 1,5 метрээс илүү байх;
б/ ачааны урт нь унадаг дугуйн уртаас 0,5 метрээс илүү байх;
в/ ачааны өргөн нь дугуйн гарнаас 0,5 метрээс илүү байх;
г/ хүн сундалж явах.
127. Унадаг дугуйндаа тусгай гишгүүр, суудал бэхэлгээ хийж хүн тээвэрлэхийг зөвшөөрнө.
128. Унадаг дугуйгаар зорчиход тавих шаардлага хөдөлгүүртэй дугуйгаар зорчиход нэгэн адил хамаарна.