Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан

нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)

 

ТАВ. Хөдөлгөөний онцлог нөхцөл

 

6. Ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэгдэл шаардлага

129. Замын хөдөлгөөний дүрмийн зохих мэдлэгтэй 14-өөс дээш насны хараа, сонсгол сайтай хүн ердийн хөсгөөр замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.

Ердийн хөсөг нь цэвэр үзэмжтэй, тоног татлага нь бат бөх байхаас гадна харанхуй үед суурин газарт урд болон ард нь гэрэл ойлгууртай байвал зохино.

130. Ердийн хөсөг нь зорчих хэсгийн баруун гар талын захад нэг эгнээгээр явна.

131. Суурин газар болон тэдгээрийн ойролцоо байгаа засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг засмал зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргана. Ийнхүү мал гаргахад ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.

132. Ердийн хөсгөөр зорчих, мал туухад хориглох зүйл:

а/ согтуу байх;

б/ зам дээр ердийн хөсөг буюу малаа эзэнгүй орхих.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»