Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Засгийн газрын 1998 оны 219, 2003 оны 99-р тогтоолоор оруулсан
нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав)
ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам
5. Уулзвар нэвтрэх
62. Жолооч зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд уулзварт ороод өөдөөс шулуун яваа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ.
63. Жолооч уулзвар дээр баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, дугуйн замаар яваа унадаг дугуйгаар зорчигчийг өнгөрүүлнэ.
64. Жолооч тээврийн хэрэгслээ уулзвар дээр зогсоож болзошгүй саад тохиолдсон үед уулзвар руу орохыг хориглоно.