Mongolian Traffic Research Institute

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны

239 дүгээр тогтоолоор баталсан

Замын хөдөлгөөний дүрмийн хавсралт

 

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Нэг. Анхааруулах тэмдэг

1. Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна:

1.1 “ Төмөр замын хаалтгүй гарам”;

1.2 “ Төмөр замын хаалттай гарам”;

1.3.а,б “Төмөр замын гарам”;

1.3.а нэг төмөр замтай, 1.3.б хоёр буюу түүнээс олон төмөр замтай хаалтгүй гарам ойртож байгааг;

1.4.а,б,в,г,д,е “Төмөр замын гарамд ойртоно” - төмөр замын гарам ойртож байгааг;

1.5 “Адил замын уулзвар”;

1.6 “Тойрох хөдөлгөөнтэй замд нийлнэ”;

1.7 “Гэрэл дохионы зохицуулга”;

1.8.а,б “Огцом эргэлт” - эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдсан замын тахир хэсэгт эргэх чиг ойртож байгааг;

1.9.а.б “Тахир зам” - огцом тахирласан замын хэсгүүд байгааг;

1.10 “Эгц уруу”;

1.11 “Огцом өгсүүр”;

1.12 “Тэгш биш зам”;

1.13 “Хальтиргаатай зам”;

1.14 “Хайрга үсэрнэ” - тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга, чулуу үсэрч болзошгүй замын хэсэг байгааг;

1.15.а,б,в “Зам нарийсна”;

1.15.а “Зам хоёр талаасаа нарийсна”;

1.15.б “Зам баруун гар талаасаа нарийсна”;

1.15.в “Зам зүүн гар талаасаа нарийсна”;

1.16 “Сөрөг хөдөлгөөн” - сөрөг хөдөлгөөнтэй зам /зорчих хэсэг/-д шилжихийг;

1.17 “Явган хүний гарц”;

1.18 “Хүүхэд” - зорчих хэсэг дээр хүүхэд гэнэт гарч ирж болзошгүй хэсэг /сургууль, цэцэрлэгийн орчим гэх мэт/ ойртож байгааг;

1.19 “Унадаг дугуйн зам нийлнэ”;

1.20 “Засварын ажил” - хүмүүс зорчих хэсэг дээр ажил хийж байгааг;

1.21 “Мал тууж гарах газар”;

1.22 “Ан амьтан” - мал, ан амьтан гарч ирж болзошгүй замын хэсэг байгааг;

1.23 “Чулууны нурангитай” - шороо, чулуу нурж болзошгүй газар;

1.24 “Онгоц доогуур ниснэ”;

1.25 “Бусад аюултай газар” - энэ дүрэмд заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий замын хэсэг байгааг;

1.26.а,б,в “Эргэх чиг” - үзэгдэлт хязгаарлагдмал замын хэсэг болон огцом эргэх чигийг;

2. 1.26.а,б,в тэмдгийг аюул бүхий газар дээр байрлуулна. Бусад анхааруулах тэмдгийг хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторхи замд 50-100 метр, суурин газрын гаднах замд 150-300 метрийн зайд байрлуулна.

3. 1.3.а,б тэмдгийг төмөр замаас 20 метрийн зайд буюу гармын дэргэд гэрэл дохио байвал түүнтэй хамт байрлуулна.

4. Төмөр замаас хамгийн их алслагдсан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, хамгийн ойр байрласан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.в, 1.4.е тэмдгийг, тэдгээрийн хооронд ижил зайд 1.4.б, 1.4.д тэмдгийг тус тус байрлуулна.

5. 1.10, 1.11 тэмдгийг аюул бүхий хэсгийн шууд өмнө байрлуулж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»