Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолоор баталсан
Замын хөдөлгөөний дүрмийн хавсралт
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Гурав. Дарааллын тэмдэг
12. Дарааллын тэмдэг нь уулзвар болон замын нарийссан хэсэгт нэвтрэх дарааллыг тогтооно:
3.1 “Гол зам” - зохицуулдаггүй уулзварт энэ тэмдэг байрласан замаар яваа тээврийн хэрэгсэл уулзварыг түрүүлж нэвтрэх эрхтэй. 3.1 тэмдэг байрласан замд түүний хүчинтэй хүрээнд байгаа туслах чанарын бүх замд 3.4 буюу 3.5 тэмдгийг байрлуулна.
3.2 “Гол замын төгсгөл” - 3.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.
3.3.а,б,в “Туслах зам нийлнэ”
3.3.б Туслах зам баруун гар талаас нийлнэ.
3.3.в Туслах зам зүүн гар талаас нийлнэ.
3.4 “Зам тавьж өгнө”
3.5 “Зогсохгүй явах хориотой” - тэмдэг байрлуулсан газарт жолооч түр зогсохгүй явахыг хориглоно.
3.6 “Сөрөг хөдөлгөөн хориотой” - өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно.
3.7 “Сөрөг хөдөлгөөнд илүү эрхтэй” - замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтрэх эрхтэй байна. Энэ тэмдгийг байрлуулсан байвал эсрэг талд нарийссан хэсгийн өмнө 3.6 тэмдгийг байрлуулна.