Монгол Улсын Засгийн газрын 1996 оны
239 дүгээр тогтоолоор баталсан
Замын хөдөлгөөний дүрмийн хавсралт
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Тав. Мэдээлэх тэмдэг
18. Мэдээлэх тэмдэг нь замын нөхцөл байдлын онцлог, замд тохиолдох объектын байрлалыг харуулна:
5.1 “Тууш зам” - тууш замын хөдөлгөөний журмыг баримтлан явах зам.
5.2 “Тууш замын төгсгөл” - 5.1 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг мэдээлнэ.
5.3 “Суурин газрын эхлэл” - замын хөдөлгөөний дүрмийн суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах суурин газрын эхлэлийг мэдээлнэ.
5.4 “Суурин газрын төгсгөл” - 5.3 тэмдгээр тэмдэглэсэн суурин газраас гарч байгааг мэдээлнэ.
5.5 “Суурин газрын эхлэл” - замын хөдөлгөөний дүрмийн суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах шаардлагагүй суурин газрын эхлэлийг мэдээлнэ.
5.6 “Суурин газрын төгсгөл” - 5.5 тэмдгээр тэмдэглэсэн суурин газрын дэвсгэр нутгаас гарч байгааг мэдээлнэ.
5.7 “Нэг чигийн хөдөлгөөн”
5.8 “Нэг чигийн хөдөлгөөний төгсгөл”
5.9.а “Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй” - уулзварт нийлсэн зам зүүн гар тийшээ нэг чигийн хөдөлгөөнтэй
5.9.б “Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй” - уулзварт нийлсэн зам баруун гар тийшээ нэг чигийн хөдөлгөөнтэй
5.10.а,б,в,г “Эгнээгээр явах хөдөлгөөний чиг” - тухайн эгнээгээр явах хөдөлгөөний чигийг мэдээлнэ. Эгнээгээр явах хөдөлгөөний чигийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно.
5.11 “Буцаж эргэх газар”
5.12.а,б,в “Эгнээний эхлэл” - нэг чигт яваа эгнээний тоо нэмэгдэж байгааг мэдээлнэ.
5.13.а,б “Эгнээний төгсгөл” - нэг чигт яваа эгнээний тоо хасагдаж буйг мэдээлнэ.
5.14 “Зогсох байр”
5.15 “Явган хүний гарц” - зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарахыг зөвшөөрсөн газрыг мэдээлнэ. Явган хүний гарцын хэлбэрийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно.
5.16 “Явган хүний гарам” - явган зорчигч замын дээгүүр ба доогуур зам хөндлөн гарах газрыг тэмдэглэнэ. Явган хүний гармын хэлбэрийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно.
5.17 “Тохиромжтой хурд” - замын тухайн хэсэгт явах хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг заах бөгөөд үйлчлэх хүрээ нь дараагийн уулзвар хүртэл байна.
5.18.а,б,в “Ачааны автомашины хөдөлгөөний чиг” - уулзварт ачааны автомашин, трактор, өөрөө явдаг машин, механизм хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд тохиромжтой чигийг мэдээлнэ.
5.19 “Зайн заалт” - тухайн объект хүртэлх зайг километрээр заах бөгөөд хамгийн алслагдсан объектын нэрийг дээд талд нь бичнэ.
5.20 “Объектын нэр” - гол мөрөн, нуур, түүхийн дурсгалт газар зэрэг /суурин газраас бусад/ объектын нэр.
5.21 “Километрийн заалт” - тухайн замын эхнээс тэмдэг хүртэлх зайг километрээр заана. Уг тэмдгийг километр бүрийн төгсгөлд байрлуулна.
5.22 “Чиглэлийн дугаар”
5.23 “Хоолны газар” - нийтийн үйлчилгээний хоолны газрын байршлыг мэдээлнэ.
5.24 “Зочид буудал”
5.25 “Жуулчны байр”
5.26 “Хот айл”
5.27 “Худаг ус”
5.28 “Автобус, троллейбусны зогсоол” - нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн буудал.
5.29 “Таксийн зогсоол” - суудлын болон ахуй үйлчилгээний таксийн зогсоолын байршлыг мэдээлнэ.
5.30 “Замын цагдаагийн харуул” - замын цагдаагийн албаны харуул.
5.31 “Шатахуун түгээгүүр”
5.32 “Техникийн үйлчилгээний газар”
5.33 “Хүн эмнэлэг”
5.34 “Телефон” - нийтийн үйлчилгээний телефон утасны байршлыг мэдээлнэ.
5.35 “Автомашины угаалга”
5.36 “Хороолол” - хорооллын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр
5.37 “Хорооллын төгсгөл” - 5.36 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг мэдээлнэ.
5.38.а,б “Чигийн заалт” - объект хүрэх чиг болон зайг километрээр заана.
5.39.а,б “Чигийн урьдчилсан заалт” - тэмдэгт заасан суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг урьдчилан мэдээлнэ. Уул тэмдэг дээр чиглэлийн дугаар, хөдөлгөөний онцлогийг харуулсан тэмдэглэл хийхийн дээр суурин газар болон объект хүртэлх зайг километрээр зааж болно. Тэмдэгт заасан объект суурин газрын дотор байвал 5.39.б тэмдэг цагаан дэвсгэртэй, гадна байвал цэнхэр, харин 5.39.а тэмдэг ногоон дэвсгэртэй байна.
5.40.а,б,в “Тойрч гарах бүдүүвч” - хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсэг, түүнийг тойрч гарах чиглэлийг мэдээлнэ.
5.41.а,б,в “Тойрох чиг” - хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсэг, түүнийг тойрч гарах чигийг мэдээлнэ.
5.42 “Зогс шугам” - гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор тээврийн хэрэгслийн зогсох газрыг мэдээлнэ.
/Энэ тэмдгийг Засгийн газрын 1998 оны 219 дүгээр тогтоолоор нэмсэн/
19. 5.1 буюу 5.3, 5.5 тэмдгийг тууш зам буюу суурин газрын эхлэл, 5.2 буюу 5.4, 5.6 тэмдгийг тэдгээрийн төгсгөлд байрлуулна.
20. 5.10.а, 5.18.а,б,в тэмдгийг уулзвар, гарцын өмнө байр эзлэх боломж бүхий газарт, 5.10.б,в,г тэмдгийг уулзварын цаана байрлуулна.
21. 5.39 тэмдгийг суурин газрын гаднах замд уулзвараас 300 метр, суурин газрын доторхи замд уулзвараас 50 метрийн зайд байрлуулна.