ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
2 дугаар зүйл. Конвенцийн хавсралт
Энэ Конвенцийн дор дурдсан хавсралтууд нь түүний салшгүй хэсэг болно:
1 дүгээр хавсралт: Олон улсын хөдөлгөөнд автомашин ба чиргүүлийг оролцуулах үүргээс түдгэлзэх;
2 дугаар хавсралт: Олон улсын хөдөлгөөнд оролцож буй автомашин ба чиргүүлийн бүртгэлийн дугаар;
3 дугаар хавсралт: Олон улсын хөдөлгөөнд оролцож буй автомашин ба чиргүүлийн ялгах тэмдэг;
4 дүгээр хавсралт: Олон улсын хөдөлгөөнд оролцож буй автомашин ба чиргүүлийн таних шошго;
5 дугаар хавсралт: Автомашин ба чиргүүлд тавигдах техникийн нөхцөл;
6 дугаар хавсралт: Үндэсний жолоочийн үнэмлэх;
7 дугаар хавсралт: Олон улсын жолоочийн үнэмлэх.