ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

5 дугаар зүйл. Замын тэмдэг, дохионы утга

1. Замын хөдөлгөөнд оролцогч нь замын гэрлэн дохио болон тэмдэг, тэмдэглэлийн заалтуудыг биелүүлэх үүрэгтэй төдийгүй түүнийг хөдөлгөөний бусад журамтай зөрчилдөж байсан ч мөрдөх ёстой.

2. Замын гэрлэн дохионы заалт нь хөдөлгөөний дараалал тогтоодог тэмдгийн заалтаас давуу байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»