ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

13 дугаар зүйл. Хурд ба хоорондын зай

1. Жолооч нь анхаарал болгоомжтой байж, шаардлагатай ямар ч үйлдлийг хийхэд бэлэн байхын тулд аль ч тохиолдолд жолоодож яваа тээврийн хэрэгслээ байнгын хяналт, удирдлагадаа байлгана. Жолооч нь хөдөлгөөний хурдаа өөрчлөхдөө тухайн нөхцөл байдал, тодруулбал тээврийн хэрэгслийн байдал, тээж яваа ачаа, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан, хөдөлгөөнд ямар нэгэн саад бий болох үед түүнийг урьдчилан харах, улмаар саадын өмнө тээврийн хэрэгслээ зогсоох бололцоог хангасан байна. Тухайн нөхцөл байдал шаардсан, ялангуяа үзэгдэлт муудсан тохиолдол бүрд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсооно.

2. Үндэсний хууль тогтоомжоор бүх төрлийн зам дээрх хурдны дээд хязгаарыг тогтоосон байх ёстой. Үүнээс гадна жин, ачаалал зэргээс шалтгаалан онц аюултай байж болзошгүй зарим төрлийн тээврийн хэрэгслийн хувьд үндэсний хууль тогтоомжоор тусгайлан хурдны хязгаарлал тогтоож өгөх шаардлагатай. Ийм заалт нь зарим ангиллын жолооч, тухайлбал шинэ жолооч нарын хувьд байж болно.

3. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн эхний өгүүлбэрийн заалт нь 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн жолооч буюу үндэсний хууль тогтоомжоор тэдэнтэй адилтгаж үзэх жолооч нарын хувьд үйлчлэхгүй.

4. Жолооч нь шалтгаангүйгээр хэт удаан явж бусад тээврийн хэрэгслийн хэвийн хөдөлгөөнийг хүндрүүлж болохгүй.

5. Тээврийн хэрэгслийн араас яваа жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг гэнэт тоормослох буюу зогсох үед түүнийг мөргөхөөс зайлсхийхийн тулд зохих хэмжээний хоорондын зай барьж явах үүрэгтэй.

6. Суурин газрын гаднах замд бүх жин нь 3500 кг-аас илүү буюу нийт урт нь 10 метрээс илүү тээврийн хэрэгсэл ба тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний жолооч нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаа буюу ийм үйлдэл хийж байгаагаас бусад тохиолдолд өөрийг нь гүйцэж түрүүлэх жолооч ямар нэг аюулгүйгээр урд нь орж зохих байраа эзэлж болохуйц (гүйцэж түрүүлэх үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор) хэмжээний хоорондын зайг урд яваа механикжсан тээврийн хэрэгслээс барьж явна. Гэхдээ энэ заалт нь хөдөлгөөний эрчим ихтэй үед буюу гүйцэж түрүүлэхийг хориглосон замын хэсэгт хамаарахгүй. Үүнээс гадна:

a) эрх бүхий байгууллага нь зарим тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний хувьд энэ заалтаас түдгэлзэх буюу тухайн чигт хоёр эгнээ зориулагдсан замд энэ заалтыг хэрэглэхгүй байх тухай зааж болно.

b) энэ хэсгийн заалтыг Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь уг хэсэгт зааснаас ялгаатай үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлд хамааруулан тогтоож болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»