ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

15 дугаар зүйл. Хотын тээврийн байнгын шугамд тээвэр хийж буй тээврийн хэрэгслүүдэд хамаарах тусгай заалтууд

Суурин газарт хотын тээврийн байнгын шугамд тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор, эдгээр нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийг зогсоол (зохих ёсоор тэмдэглэгдсэн)-оос хөдлөхийн тулд шаардлагатай үйлдлийг гүйцэтгэхэд нь бололцоо олгох үүднээс бусад тээврийн хэрэгслийн жолооч нар энэ Конвенцийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг баримтлан хөдөлгөөнөө удаашруулах буюу зайлшгүй тохиолдолд зогсох үүрэг хүлээх талаар үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна. Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжийн гаргасан ийм заалтууд нь нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч нарыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авах үүргээс ямар ч хэмжээгээр чөлөөлөхгүй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»