ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

17 дугаар зүйл. Хөдөлгөөнөө удаашруулах

1. Хэрэв огцом тоормослох нь аюулгүй байдлын эрх ашигт нийцэж байгаа биш бол жолооч энэ үйлдлийг хийх ёсгүй.

2. Хөдөлгөөний хурдаа мэдэгдэхүйц бууруулах гэж буй жолооч (хэрэв энэ нь аюулаас шууд үүдэлтэй биш бол) энэ үйлдэл нь бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүй, тэдний хөдөлгөөнийг ямар нэгэн байдлаар хүндрүүлэхгүй гэдгийг урьдчилан мэдсэн байх ёстой. Үүнээс гадна араас яваа тээврийн хэрэгсэлгүй буюу эсвэл тэр нь хангалттай хол зайтай яваагаас бусад тохиолдолд жолооч хурдаа мэдэгдэхүйц удаашруулах гэж байгаагаа зохих журмын дагуу гараар урьдчилан ойлгомжтойгоор дохиж мэдэгдэх ёстой. Харин хурд бууруулах дохиог тээврийн хэрэгслийн тоормосны гэрлээр (энэ Конвенцийн 5 дугаар хавсралтын 31 дүгээрт дурдсан) өгч байгаа бол энэ заалт үйлчлэхгүй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»