ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

19 дүгээр зүйл. Төмөр замын гарам

Замын хөдөлгөөнд оролцогч бүр төмөр замын гарамд ойртох үедээ болон түүгээр нэвтрэн гарахдаа онцгой анхаарал болгоомжтой байх ёстой. Тухайлбал:

a) тээврийн хэрэгслийн жолооч нь хурдаа хасаж явбал зохино;

b) гэрэл ба дуут дохионы хориглосон заалтыг харгалзан, гармын хаалт хаагдсан буюу хаагдаж байхад, эсвэл хаалт өргөгдөж байх үед хөдөлгөөнд оролцогчдын нэг нь ч төмөр замын гармаар нэвтрэх ёсгүй;

c) хэрэв төмөр замын гарам нь хаалт буюу гэрлэн дохиогоор тоноглогдоогүй байвал хөдөлгөөнд оролцогчдын нэг нь ч төмөр замын ямар нэг тээврийн хэрэгсэл гарамд ойртож ирээгүйг мэдээгүй тохиолдолд түүгээр нэвтрэх ёсгүй;

d) жолооч төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийхгүй гэдэгтээ бүрэн итгээгүй тохиолдолд түүн рүү орох ёсгүй;

e) замын хөдөлгөөнд оролцогчид нь төмөр замын гарам дээр саатахгүйгээр нэвтрэх ёстой; Тээврийн хэрэгсэл зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд жолооч түүнийг төмөр замаас гаргахыг хичээх ёстой ба хэрэв гаргаж чадахгүй бол төмөр замын тээврийн хэрэгслийн машинчинд аюулыг анхааруулах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн даруй авбал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»