ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

21 дүгээр зүйл. Жолооч ба явган зорчигчдын харилцаанд хамаарах дүрэм

1. Жолооч нь явган зорчигчдод аюул учруулж болохуйц үйлдэл хийх ёсгүй.

2. Тэмдэг буюу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарц дээр дараахь заалтууд биелэгдэх ёстой (Энэхүү заалт нь энэ Конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг үгүйсгээгүй болно):

a) гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулагдаж байгаа явган хүний гарц дээр жолооч хориглосон дохиогоор гарцын өмнө буюу түүний өмнө тавигдсан хөндлөн тэмдэглэлийн өмнө зогсох бөгөөд зөвшөөрсөн дохио өгөгдөх үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ гарц руу нэгэнт орчихсон яваа явган зорчигчдод саад бэрхшээл учруулахгүй байвал зохино; Хэрэв жолооч явган хүний гарцтай өөр зам руу орохоор эргэх үйлдэл хийх бол тэрээр энэ үйлдлийг бага хурдтайгаар хийх шаардлагатай бөгөөд гарц дээр явж байгаа болон түүн рүү орж байгаа явган зорчигчдыг (шаардлагатай бол зогсож) өнгөрөөнө;

b) гэрэл буюу зохицуулагчийн аль ч дохиогоор зохицуулагддаггүй гарц руу ойртон очихдоо жолооч гарцаар гарч яваа буюу түүн рүү орж байгаа явган зорчигчдод аюул учруулахгүйн тулд хурдаа хасаж, шаардлагатай бол зогсож явган зорчигчдыг өнгөрөөнө.

3. Энэ зүйлийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс тээврийн хэрэгслийн жолооч нь энэхүү Конвенцийн 20 дугаар зүйлд заасан нөхцөлөөр тэмдэг, тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцаар явган зорчигч яваа буюу түүн рүү орж яваа тохиолдол бүрд заавал зогсож өнгөрөөх, түүнчлэн уулзвар дээр буюу түүний ойролцоох зорчих хэсэг рүү (явган хүний гарцгүй байсан ч) нэгэнт орчихсон яваа явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохыг жолоочид хориглох тухай заалт гаргахад саад болохгүй.

4. Тэмдэглэгдсэн зогсоол дээр зогсож байгаа нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн дэргэдүүр хөдөлгөөний батлагдсан талаар явж өнгөрөх жолооч хурдаа хасаж, нийтийн тээврийн зорчигчдод буух, суух боломж олгохын тулд шаардлагатай бол зогсоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»