ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
22 дугаар зүйл. Аюулгүйн арал
Энэ Конвенцийн 10 дугаар зүйлийн заалтуудыг зөрчихгүйгээр доорхи нөхцөлүүдээс бусад тохиолдолд жолооч нь аюулгүйн арлыг болон зорчих хэсэг дээр байрласан шон (тумба) буюу бусад хэрэгслүүдийг баруун ба зүүн гар талаар нь тойрон гарч болно:
a) аюулгүйн арал, шон (тумба) буюу бусад хэрэгслүүдийг аль талаар нь тойрон гарахыг тэмдгээр заасан бол;
b) аюулгүйн арал, шон (тумба) буюу бусад хэрэгслүүд нь эсрэг хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийн тэнхлэг дээр байрласан бол; Энэ тохиолдолд жолооч нь аюулгүйн арал, шон (тумба) буюу бусад хэрэгслүүдийг хөдөлгөөний батлагдсан талаар тойрч гарна.