ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
24 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн хаалга
Бусад замын хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүй гэдгийг бүрэн шалгаж мэдэлгүйгээр тээврийн хэрэгслээс гарах буюу хаалгаа нээх, түүнийг онгорхой орхихыг хориглоно.