ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

34 дүгээр зүйл. Гажилт

1. Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан, давуу эрх бүхий тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед хөдөлгөөнд оролцогч бүр зорчих хэсэг дээр түүнд зай тавьж өгөх ёстой бөгөөд шаардлагатай бол зогсоно.

2. Тусгай дохио ажиллуулсан, давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахааргүй тохиолдолд энэхүү 2 дугаар бүлгийн бүх заалт (6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтаас бусад) болон зарим заалтыг мөрдөхгүй байж болох талаар үндэсний хууль тогтоомжид зааж болно.

3. Зам барих, засах, ашиглах зэргээр ажил эрхэлж буй хүмүүс болон эдгээр ажилд хэрэглэгдэж буй механизмын жолооч нар ажил үүргээ гүйцэтгэх явцдаа урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээг авсан тохиолдолд энэхүү 2 дугаар бүлгийн заалтуудыг ямар нэг хэмжээгээр мөрдөхгүй байж болох талаар үндэсний хууль тогтоомжид зааж болно.

4. Бусад тээврийн хэрэгслийн жолооч нар энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан механизмыг (замын ажилд хэрэглэгдэж байх үед нь) гүйцэж түрүүлэх буюу тэдэнтэй зөрж өнгөрөхдөө шаардлагатай болгоомжлох бүхий л арга хэмжээг авсны үндсэн дээр энэхүү Конвенцийн 11 ба 12 дугаар зүйлийн заалтуудыг мөрдөхгүй байж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»