Замын хөдөлгөөний тухай Конвенц

 

ХАВСРАЛТУУД

 

ХОЁРДУГААР ХАВСРАЛТ

 

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БУЙ АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛИЙН БҮРТГЭЛИЙН ДУГААР

 

1. Энэхүү Конвенцийн 35 ба 36 дугаар зүйлд заасан бүртгэлийн дугаар нь тоо, эсвэл тоо ба үсэгнээс бүрдсэн байна. Тоонууд нь араб, үсгүүд нь латин цагаан толгойн том үсгүүд байна. Гэхдээ өөр тоо, үсэг хэрэглэж болох бөгөөд ийм тохиолдолд бүртгэлийн дугаар нь араб тоо болон латин үсгээр давтагдсан байна.

2. Бүртгэлийн дугаар нь цэлмэг өдөр 40 метрээс багагүй зайнаас тод ялгарч харагдахуйцаар тэмдэглэгдэж байрласан байна; Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй мотоцикл ба зарим онцлог ангиллын автомашины хувьд дээрх шаардлагыг хангахуйц хэмжээтэй бүртгэлийн дугаар олгоход хүндрэлтэй (тохиромжгүй) байвал заасан хязгаарыг багасгаж болно.

3. Хэрэв бүртгэлийн дугаар нь тусгай самбар дээр хийгдсэн бол энэ самбар нь хавтгай бөгөөд тээврийн хэрэгслийн дагуу огтлолд перпендикуляр байрлалтайгаар босоо (эсвэл босоо шахуу) бэхлэгдсэн байвал зохино. Хэрэв бүртгэлийн дугаарыг тээврийн хэрэгслийн гадаргууд шууд будаж тэмдэглэх бол уг тэмдэглэгдэх гадаргуу нь хавтгай (эсвэл бараг хавтгай) бөгөөд тээврийн хэрэгслийн дагуу огтлолд перпендикуляр босоо (эсвэл босоо шахуу) байвал зохино.

4. 32 дугаар зүйлийн 5 дахь хэсэг (Конвенцид засвар оруулахдаа энэ дугаарыг нийцүүлэлгүй орхигдуулжээ /Орч/)-т заасныг харгалзан тооцсоны үндсэн дээр уг бүртгэлийн дугаар тэмдэглэгдсэн самбар буюу гадаргууг гэрэл цацруулагч материалаар хийж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»