Замын хөдөлгөөний тухай Конвенц

 

ХАВСРАЛТУУД

 

ГУРАВДУГААР ХАВСРАЛТ

 

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БУЙ АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛИЙН ЯЛГАХ ТЭМДЭГ

 

1. Энэхүү Конвенцийн 37 дугаар зүйлд дурдагдсан ялгах тэмдэг нь латин цагаан толгойн нэгээс гурван том үсгээс бүрдэнэ. Үсэг нь 0.08 метрээс багагүй өндөртэй байх ба 0.01 метрээс багагүй өргөнтэй зураасаар цагаан өнгийн дэвсгэр дээр хар өнгийн будгаар тэмдэглэгдсэн байна. Дэвсгэр нь зуйван дугуй (эллипс) хэлбэртэй, гол тэнхлэг нь хэвтээ байрлалтай байна.

2. Ялгах тэмдэг нь зөвхөн ганц үсгээс бүрдсэн бол зуйван дугуйн гол тэнхлэг босоо байж болно.

3. Ялгах тэмдэг нь бүртгэлийн дугаар дотор байх ёсгүй бөгөөд дотор нь байлаа гэхэд түүний амархан уншигдах байдлыг муутгахаар байж болохгүй.

4. Мотоцикл ба түүний чиргүүлийн хувьд зуйван дугуйн тэнхлэгүүдийн урт нь 0.175 метр ба 0.115 метрээс багагүй байна. Бусад автомашин болон тэдгээрийн чиргүүлийн хувьд зуйван дугуйн тэнхлэгүүдийн урт нь дор дурдсанаас багагүй байна:

a) ялгах тэмдэг нь гурван үсгээс бүрдсэн бол 0.24 метр ба 0.145 метр;

b) ялгах тэмдэг нь гурваас цөөн үсгээс бүрдсэн бол 0.175 метр ба 0.115 метр.

5. Хоёрдугаар хавсралтын 3 дугаар хэсгийн заалтыг тээврийн хэрэгслийн ялгах тэмдэгт мөн хэрэглэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»