Замын хөдөлгөөний тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
ДӨРӨВДҮГЭЭР ХАВСРАЛТ
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БУЙ АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛИЙН ТАНИХ ШОШГО
1. Таних шошгод доорхи зүйлс хамаарагдана:
a) автомашины хувьд:
i) тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн заводын нэр буюу марк;
ii) автомашины арал буюу бүхээг (хэрэв аралгүй бол) дээрх заводын дугаар буюу заводын серийн дугаар;
iii) хөдөлгүүр дээрх түүний заводын дугаар (хэрэв заводаас ийм дугаар тэмдэглэх бол);
b) чиргүүлийн хувьд дээр заасан “i” ба “ii”-т тусгагдсан тэмдэглэгээ;
c) мопедын хувьд хөдөлгүүрийн ажлын багтаамжийн заалт ба «СМ» марк.
2. Энэ хавсралтын 1 дүгээр хэсэгт заасан таних шошгын үсэг ба тоонууд нь хялбар харж болохуйц газар байрласан байхаас гадна тэдгээрийг өөрчлөх буюу арилгахад хэцүү байхаар тавигдсан байна. Таних шошгууд нь зөвхөн латин үсэг буюу үгээр ба араб тоогоор, эсвэл ийм маягаар давтан тавигдсан байх ёстой.