Замын дохио, тэмдгийн тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ
ЗАМЫН ТЭМДГҮҮД
F хэсэгчлэл
ОБЪЕКТ БА ҮЙЛЧИЛГЭЭГ МЭДЭЭЛЭХ ТЭМДЭГ
I. Нийтлэг шинж ба дүрсүүд
1. F тэмдгүүд нь цэнхэр буюу ногоон өнгийн дэвсгэртэй бөгөөд түүн дээр цагаан буюу шар өнгийн тэгш өнцөгт байрлана. Уг тэгш өнцөгт дотор дүрс тавигдсан байна.
2. Тэмдгийн доод талын цэнхэр буюу ногоон өнгөтэй хэсэг дээр цагаан өнгөөр тухайн мэдээлж буй объект хүртэлх зай буюу түүн рүү очих замын эхлэл хүртэлх зайг зааж болно. Түүнчлэн зарим тэмдгүүд дээр, тухайлбал F,5 дүрс бүхий тэмдэгт «ЗОЧИД БУУДАЛ» буюу «АВТОБУУДАЛ» гэх маягаар бичлэг хийж болно. Тэмдгүүдийг тухайн мэдээлж буй объект руу очих замын эхлэлд байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд тэмдгийн доод талын цэнхэр буюу ногоон өнгөтэй хэсэг дээр цагаан өнгөөр чиглүүлэгч сум тавьж болно.
Улаан өнгөтэй байвал зохих F,1a; F,1b; F,1c дүрсүүдээс бусад дүрс нь хар буюу бараан цэнхэр өнгөтэй байх ёстой.
II. Тодорхойлолт
1. «Эмнэлгийн тусламжийн байр»
Эмнэлгийн тусламжийн байрыг мэдээлэхийн тулд тухайн улсад хэрэглэдэг дүрсийг ашиглана. Энэ дүрс нь улаан өнгөтэй байх ёстой. Ийм дүрсийн жишээ нь F,1a; F,1b; F,1c болно.
2. Бусад дүрс
F,2 «Техникийн үйлчилгээний газар»;
F,3 «Телефон»;
F,4 «Шатахуун түгээх газар»;
F,5 «Зочид буудал» буюу «Автобуудал»;
F,6 «Зоогийн газар»;
F,7 «Цайны газар» буюу «Кафе»;
F,8 «Амрах газар»;
F,9 «Явган аяллын чиглэл эхлэх газар»;
F,10 «Жуулчны байр»;
F,11 «Жуулчлалын зориулалттай чиргүүлийн зогсоол»;
F,12 «Жуулчлалын зориулалттай чиргүүлийн зогсоол бүхий жуулчны байр»;
F,13 «Залуучуудад зориулсан жуулчны бааз».