Замын дохио, тэмдгийн тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ
ЗАМЫН ТЭМДГҮҮД
H хэсэгчлэл
НЭМЭЛТ ТЭМДЭГ
1. Эдгээр тэмдгүүд нь цагаан буюу шар өнгийн дэвсгэртэй, хар буюу цэнхэр, эсвэл улаан өнгийн эмжээртэй байх тохиолдолд зай буюу уртын хэмжээний заалт, дүрсүүд нь хар буюу цэнхэр өнгөтэй байна. Харин хар буюу цэнхэр өнгийн дэвсгэр бүхий цагаан буюу шар, эсвэл улаан өнгийн эмжээртэй тэмдгийн хувьд зай буюу уртын хэмжээний заалт, дүрсүүд нь цагаан буюу шар өнгөтэй байна.
2. a) H,1 нэмэлт тэмдэг нь тухайн тэмдгээс замын аюултай хэсгийн эхлэл буюу уг тэмдгийн үйлчлэх хүрээний эхлэл хүртэлх зайг мэдээлнэ.
b) H,2 нэмэлт тэмдэг нь тухайн аюултай хэсэг буюу уг тэмдгийн үйлчлэх хүрээний уртыг мэдээлнэ.
c) Нэмэлт тэмдгийг үндсэн тэмдгийн доод талд байрлуулна. Ab хэлбэрийн анхааруулах тэмдэгт хэрэглэх нэмэлт тэмдгийг ч мөн доод талд нь байрлуулж болно.
3. Удаан зогсохыг хориглох буюу хязгаарлах тэмдгүүдэд хамаарах (энэхүү хавсралтын C хэсэгчлэлийн 9 дэх хэсгийн “c” заалтыг үз) H,3 ба H,4 нэмэлт тэмдгүүд нь H,3a; H,3b; H,3c ба H,4a; H,4b; H,4c харгалзах хэлбэрүүдтэй байна.
4. Заах тэмдгүүдийн үйлчлэлийг зарим төрлийн хөдөлгөөнд оролцогчдын хүрээнд хязгаарлаж болно. Ингэхийн тулд тухайн төрлийг харуулсан график дүрсийг нэмэлт тэмдэгт байрлуулна. Жишээ нь H,5a ба H,5b.
Заах тэмдгүүдийн үйлчлэлийг тодорхой төрлийн хөдөлгөөнд оролцогчдод хамааруулахгүй байж болно. Ингэхийн тулд уг төрлийг харуулсан график дүрсийг тухайн улсын хэлээр бичигдсэн «-аас бусад» гэсэн бичлэгийн хамт нэмэлт тэмдэгт байрлуулна. Жишээ нь H,6. Зайлшгүй тохиолдолд дүрсийг бичлэгээр орлуулж болно.
5. C,18 буюу E,14 тэмдэг бүхий зогсоол нь тахир дутуу хүний тээврийн хэрэгсэлд хамаарахыг мэдээлэхийн тулд H,7 нэмэлт тэмдгийг хэрэглэнэ.
6. H,8 нэмэлт тэмдэг нь тухайн уулзварын бүдүүвч дүрслэлийг агуулах бөгөөд өргөн зураас нь гол замыг, нарийн зураас нь B,1 буюу B,2 тэмдэг бүхий замыг заана.
7. Цас буюу мөсөн хучлагатай замын халтиргаатай хэсэгт ойртож байгааг заахын тулд H,9 нэмэлт тэмдгийг хэрэглэнэ.
Нэгдүгээр хавсралтыг бүхэлд нь хамрах ТАЙЛБАР: Зүүн гар талын хөдөлгөөнтэй улсуудад нийцүүлэх үүднээс зохих тэмдэг ба дүрсүүдийг эсрэг тал руу нь эргүүлж хэрэглэнэ.