Замын дохио, тэмдгийн тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
ХОЁРДУГААР ХАВСРАЛТ
ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛҮҮД
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг заалтууд
1. Замын зорчих хэсэг дээрх тэмдэглэлүүд нь халтиргаа үүсгэхээргүй материалаар хийгдсэн байх бөгөөд зорчих хэсгийн гадаргуугийн түвшингээс 6 мм-ээс илүү товойгоогүй байвал зохино. Хэрэв тэмдэглэлд товруу (суулгац) буюу бусад иймэрхүү хэрэгсэл байрлуулах бол тэдгээрийн өндөр нь зорчих хэсгийн гадаргуугийн түвшингээс дээш 15 мм-ээс илүүгүй (гэрэл ойлгодог товруу (суулгац) хэрэглэх үед 25 мм-ээс илүүгүй) байх бөгөөд ашиглагдах байдал нь хөдөлгөөний аюулгүйн шаардлагад нийцсэн байх ёстой.