МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

3. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

3.1. Замын тэмдэг болон хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, тэдгээрийн үзэгдэлт ба үр дүнг бууруулах, мөн хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулах, тэдний анхаарлыг сарниулах, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах ямар нэгэн үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны самбар, техник төхөөрөмж зэрэг хэрэгсэл байрлуулахыг хориглоно.

Мөн замын тэмдэг, гэрлэн дохио болон тэдгээрийн тулгуур буюу ар тал дээр хөдөлгөөний зохион байгуулалтад үл хамаарах бусад зүйл байрлуулахыг хориглоно.

Тайлбар: Дээр дурдсанаас бусад, өөрөөр хэлбэл хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үүсгэхээргүй зар сурталчилгааны самбар, үзүүлэн чимэглэлийн зүйлс зэргийг эрх бүхий байгууллагаас тогтоосон зохих журмын дагуу замын ойролцоо байрлуулж болно.

3.2. Замын тэмдэг, гэрлэн дохиог байрлуулахдаа тэдгээрээс өгч байгаа мэдээлэл нь зөвхөн тухайн хөдөлгөөнд оролцогчдод чиглэгдсэн байх нөхцөлийг хангана. Мөн тэдгээр нь замын ногоон байгууламж, гэрэлтүүлгийн шон, сурталчилгааны самбар гэх мэт зүйлсээр халхлагдаагүй, түүнчлэн хоногийн аль ч үед сайн үзэгдэхүйц байхаас гадна ашиглах болон үйлчилгээ хийхэд тохиромжтой байхаар суурилагдсан, санамсаргүйгээр гэмтээгдэхээс сэргийлэгдсэн байна.

3.3. Хөдөлгөөний горим тогтоосон замын тэмдэглэл нь зорчих хэсгийн гадаргуу бохирдсон, цас, мөсөн хучилгад дарагдсан буюу эсвэл бүдгэрч арилсан зэргээс шалтгаалан ялгаж харахад хүндрэлтэй болсон бөгөөд түүнийг нэн даруй хэвийн байдалд оруулах боломжгүй тохиолдолд тухайн тэмдэглэлийн утганд тохирох замын тэмдгийг байрлуулбал зохино.

3.4. Түр зуурын шалтгаан (зам засварын ажил хийх, хөдөлгөөнд онцгой горим тогтоох гэх мэт)-аар тавигдсан хөдөлгөөн зохион байгуулалтын техник хэрэгслүүдийг шаардлагагүй болсны дараа нэн даруй авах ёстой. Ингэхдээ замын тэмдэг, гэрлэн дохиог тусгай бүрээс (гэр)-ээр хааж утгыг хүчингүй болгож болно.

3.5. Замын хөдөлгөөний зохион байгуулалтын техник хэрэгслүүдийг замын хөдөлгөөний тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэхүү стандартад заагаагүй нөхцөлөөр хэрэглэж болно.

3.6. Улсын стандартын нөхцөлөөр тогтоогоогүй хөдөлгөөн зохион байгуулалтын техник хэрэгслүүдийг туршилтын журмаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны зохих зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэж болно. Энэ тохиолдолд шаардлагатай гэж үзвэл туршилт хийж буй замын хэсэгт уг техник хэрэгслийн утга ба тухайн туршилтын агуулга, зорилгыг тайлбарласан мэдээллийн самбар тавьж хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»