МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

4. ЗАМЫН ТЭМДГИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

4.1. Ерөнхий шаардлага

4.1.1. Замын тэмдгийн дугаар, нэр, дүрсийг MNS 4597:2003 стандартаар тогтоосны дагуу энэхүү стандартын А хавсралтаар үзүүлэв.

4.1.2. Зорчих хэсэг, унадаг дугуй болон явган хүний замын хажууд буюу дээр нь тавигдсан тэмдгийн үйлчлэл нь тухайн зорчих хэсэг, унадаг дугуй болон явган хүний замд хамаарна.

4.1.3. Замын тэмдгийн үзэгдэлтийн зай 100 м-ээс багагүй байвал зохино.

4.1.4. Замын тэмдгүүдийг энэхүү стандартад тусгайлан зааснаас бусад тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талд (хөвөөтэй бол түүний гадна) буюу зорчих хэсгийн дээр байрлуулна. Түүнчлэн унадаг дугуйн зам ба явган хүний замд хамаарах тэмдгийг түүний баруун гар талд буюу дээр нь байрлуулна.

4.1.5. Нэг чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын зорчих хэсгийн баруун гар талд байрлуулсан 1.1, 1.2, 1.15.а,б,в, 1.20, 2.20, 2.24, 3.4, 3.5 тэмдгийг зэрэгцүүлэн (хувилж) тавина.

Зэрэгцүүлэн тавих тэмдгийг тусгаарлах зурвас дээр байрлуулна. Харин тусгаарлах зурвасгүй замд зэрэгцүүлэн тавих тэмдгийг дараахь байдлаар байрлуулна:

- хөдөлгөөний эсрэг урсгал нь нэг буюу хоёр эгнээтэй бол зорчих хэсгийн зүүн гар талд;

- хөдөлгөөний эсрэг урсгал нь гурав буюу түүнээс олон эгнээтэй бол зорчих хэсгийн дээр.

Шаардлагатай тохиолдолд бусад тэмдгийг ч дээрх зарчмын дагуу зэрэгцүүлэн (хувилж) тавьж болно.

4.1.6. Зорчих хэсгийн захаас буюу хэрэв хөвөөтэй бол хөвөөний гадна захаас түүний хажууд байрлуулах тэмдгийн хамгийн ойр ирмэг хүртэлх зай 0.5 м-ээс 2 м (D хавсралтын 1.1.а,б зураг), харин 5.3-5.6, 5.21.а-5.24, 5.27.а тэмдгүүдийн хувьд 0.5 м-ээс 5 м байвал зохино.

4.1.7. Тэмдгийн доод ирмэгээс (1.4.а-1.4.е тэмдэг болон нэмэлт тэмдгүүдийг тооцохгүйгээр) замын хучилтын гадаргуу хүртэлх зай (байрлуулах өндөр) нь энэхүү стандартад тусгайлан заагдсанаас бусад тохиолдолд дараахь хэмжээтэй байна:

- зорчих хэсгийн хажууд байрлуулах тохиолдолд суурин газрын гаднах замд 1.5 м-ээс 3 м (D хавсралтын 1.1.а зураг), суурин газарт 2 м-ээс 4 м (D хавсралтын 1.1.б зураг);

- зорчих хэсэг дээр (зөөврийн суурьтай тэмдгийн хувьд) болон мөн чиглүүлэгч буюу аюулгүйн арал дээр байрлуулах тохиолдолд 0.6 м-ээс 1.5 м;

- зорчих хэсгийн дээр байрлуулах тохиолдолд 5 м-ээс 6 м. Зорчих хэсгийн дээгүүр 5 м-ээс өндөргүйгээр тавигдсан хиймэл байгууламж дээр тэмдгийг байрлуулахдаа уг байгууламжийн доод ирмэгээс доош цухуйлгахгүй.

Зорчих хэсгийн хажууд байрлуулах тэмдгийн өндрийг зорчих хэсгийн захын хучилтын гадаргуугаас тооцно.

Тэмдгүүдийг нэг нэгнийх нь дор (1.4.а-1.4.е тэмдэг болон нэмэлт тэмдгийг тооцохгүй) байрлуулах тохиолдолд доод талын тэмдгээр байрлуулах өндрийг тооцно.

Өөр өөр бүлгийн тэмдгүүдийг нэг тулгуур дээр хамт байрлуулахдаа энэхүү стандартад тусгайлан зааснаас бусад тохиолдолд дор дурдсан дарааллын дагуу дээрээс доош буюу зүүнээс баруун гар тийш байрлуулна:

- дарааллын тэмдэг;

- анхааруулах тэмдэг;

- заах тэмдэг;

- хориглох тэмдэг;

- мэдээлэх тэмдэг.

Тухайн нэг замын хувьд цувуулан тавих тэмдгүүдийн байрлуулах өндөр аль болох ижил байвал зохино.

4.1.8. Энэхүү стандартад тусгайлан зааснаас бусад тохиолдолд тэмдгийг тухайн уулзвар, гарц, буцаж эргэх газар, объект гэх мэтийн шууд өмнө байрлуулах бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд суурин газарт 25 м-ээс, суурин газрын гаднах замд 50 м-ээс ихгүй зайд урьдчилан байрлуулна.

Хөдөлгөөнд хязгаарлалт ба горим тогтоох тэмдгүүдийг (энэхүү стандартад тусгайлан зааснаас бусад тохиолдолд) тухайн шаардлагатай замын хэсгийн эхэнд, харин тухайн хязгаарлалт ба горимыг хүчингүй болгох тэмдгүүдийг төгсгөлд нь байрлуулна.

4.1.9. Замын хажуугийн ганга жалга, хад цохио мэтээс шалтгаалсан хашигдмал нөхцөлд тэмдгийг хөвөөн дээр байрлуулж болно. Энэ тохиолдолд зорчих хэсгийн захаас тэмдгийн хамгийн ойр ирмэг хүртэлх зай 1 м-ээс багагүй, харин байрлуулах өндөр нь 2 м-ээс 3 м байвал зохино (D хавсралтын 1.1.в зураг).

4.1.10. Замын хайс, хашилтгүй нөхцөлд тусгаарлах зурвас, чиглүүлэгч буюу аюулгүйн арал, хөвөөн дээр байрлуулах тэмдгийг мөргөлтийн үед аюулгүй байх тусгай тулгуур (шон) дээр суурилуулна. Уг тулгуурын суурь нь газрын гадаргуугаас дээш цухуйгаагүй байвал зохино.

4.1.11. Зам дээр засвар, үйлчилгээний ажил хийх болон хөдөлгөөний зохион байгуулалтад түр зуурын буюу шуурхай өөрчлөлт оруулах үед зөөврийн суурьтай тэмдгийг зорчих хэсэг, хөвөө болон тусгаарлах зурвас дээр байрлуулж болно.

4.1.12. Нэг тулгуур дээр хамт байрласан, тухайн нэг зорчих хэсэгт үйлчлэх зэрэгцээ тэмдгүүдийн хоорондын зай 50 мм-ээс 200 мм байна.

Харин нэг тулгуур дээр хамт байрласан боловч хөдөлгөөний тухайн чигийн дагуух өөр өөр зорчих хэсэгт үйлчлэх тэмдгүүд нь тухайн харгалзах зорчих хэсгийнхээ дээр буюу эсвэл энэхүү стандартын шаардлага болон техникийн боломжид нийцэх хэмжээнд аль болох түүнд ойрхон байрласан байвал зохино.

4.1.13. Замын нэг хөндлөн огтлолд гурваас илүүгүй тэмдэг байрлуулах бөгөөд үүнд 5.10.б тэмдэг болон нэмэлт тэмдэг, мөн зэрэгцүүлэн (хувилж) тавьсан тэмдгийг оруулж тооцохгүй.

Уулзвар, гарц болон чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр тавигдсан тэмдгээс бусад замын дагуу цувуулан тавьсан тэмдгүүдийн хоорондын зай нь суурин газарт 25 м-ээс, суурин газрын гаднах замд 50 м-ээс багагүй байна.

4.1.14. Тэмдгийг өндөр хүчдэлийн цахилгаан сүлжээний утаснаас 1 м-ээс дотогш зайд байрлуулах, мөн өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын бүсэд бэхэлгээний утсанд зүүж тогтоохыг хориглоно.

4.1.15. Тэмдгүүдийн төрөл хэмжээ болон нэг бүрчлэн хийх мэдээлэх тэмдгүүдэд бичигдэх том үсгийн өндөр (h)-ийн хэмжээг хэрэглэгдэх нөхцөлөөс нь хамааруулж MNS 4597:2003 стандартад нийцүүлэн сонгоно. Хэрэв замын тухайн нөхцөлд тохирох тэмдгийн төрөл хэмжээг заагаагүй байвал тухайн стандартад заагдсантай ойролцоо төрөл хэмжээтэй тэмдгийг хэрэглэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»